МЭДЭЭЛЭЛ

Манай зочин

Манайд 1 зочин онлайн

Видео

Календар

9-р сар 2014
НДМЛПББ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
МЭДЭЭЛЭЛ
НЭМЭЛТ
  НЭМЭЛТ    ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

1993 онд байгуулагдсан 2008 онд Магадлан итгэмжлэгдэж, 2013 онд аттестатчилагдсан
Академич Ш.Нацагдоржийн нэрэмжит
Нийгмийн ухааны дээд сургууль бакалаврын сургалтаар:
- Түүх, нийгмийн ухаан
- Монгол хэл-уран зохиол
- Гадаад хэл
- Байгалийн ухаан
- Бага ангийн багш
- Нийгмийн ажилтан
- Цэцэрлэгийн багшийн
ангиуддаа элсэлт авч байна. Байрны нэг жилийн төлбөр 300,000-500,000 төгрөг
Магистрын сургалтаар:
- Түүх
- Нийгмийн ухаан
- Монгол хэл
- Уран зохиол
- Хэл шинжлэлээр магистрын
сургалтанд бүртгэж байна.

500- аас дээш оноо авсан бакалаврын ангийн оюутанд сар бүр тэтгэлэг олгоно.
Сургалт чанартай, төлбөр хямд, дотуур байртай

Утас: 88116295, 99154670

 
ОЮУТНУУД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА.
 
2016 оны 4-р сарын 22 -ны өдөр БЗД-ийн 2-р хорооны өрхийн эмнэлэгтэй хамтран сургуулийн 3-4-р курсын оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрууллаа. "Миний зөвлөх" ӨЭМТ-ийн эмч нар манай сургууль дээр ирж Сүрьеэ, БЗХӨ, ДОХ болон бусад эрүүл мэндийн шинжилгээнүүдийг хийж газар дээр шууд хариуг нь гарган зөвлөгөө өгөн ажиллалаа.
 
 
 
 
 
 
 
 ТӨГСӨГЧДИЙН ХОЛБООНЫХОН ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА
Манай сургуулийн 2005 оны төгсөгчид 12-р сард сургууль дээрээ ирж оюутнуудтай уулзан
халуун дотно ярилцлага өрнүүллээ. Энэ үеэр төгсөгчдийн холбооны дарга, "Хүлэг" дунд
сургуулийнзахирал Д.Мөнгөнчулуун Нийгмийн ухааны дээд сургуулийн
клиник профессорын үнэмлэх гардан авлаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХЭЭРИЙН ДАДЛАГА
 Түүхийн ангийн 3-р курсын оюутнууд УБ-Хархорины чиглэлд хээрийн дадлага хийж, маршрутын дагуух түүх соёлын дурсгалтай танилцан онолын мэдлэгээ бататгалаа.
 
 
 
 ХОС АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАГДЛАА.
 
Боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аж үйлдвэр, мал аж ахуй болон байгаль орчны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн билээ. Энэхүү зарлигаар НУДС-ийн захирал, доктор, проф. Ц.Энхээ,  НУДС-ийн багш И.Нямдорж нар Алтан гадас одонгоор шагнагдсныг БСШУЯ-ны Сайд Л.Гантөмөр гардуулж өгөв.
Ийнхүү манай сургуулийн 2 багш маань Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор  шагнагдаж, хамт олон, шавь нар, гэр бүлийнхнийгээ баярлуулав. Төрийн хүндэтгэл хүлээж төрийн дээд одонгоор шагнагдсан багш нараа багш, оюутнууд хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ. Алтан гадас одонгоор шагнагдсан эрхэм багш нартаа халуун баяр хүргэн эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
 
 
Эрдэм шинжилгээний бага хурал болж өндөрлөлөө. 2014.11.26

Үндсэн хууль батласан өдөр буюу  2014 оны 1-р сарын 26-ны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохиогддог Намрын эрдэм шинжилгээний бага хурал болж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй...
 
АВЪЯАСЛАГ ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ!

Манай сургуулийн урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү наадамд 1-4 курсын оюутнууд хамрагдсанаас

Дэлгэрэнгүй...
 

Дотоод програмд хандах

Захирлын мэндчилгээ

Нийгмийн ухааны дээд сургуулийн оюутан болсон та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье. Та бүхэн Монгол улсын боловсролтой иргэнийг хөгжүүлэн төлөвшүүлэх их үйлсэд зүрх сэтгэлээ зориулан ирж, амьдралын гараагаа эхлүүлэх гэж байгаа манай эрхэм хүндэт багш нар, нийгмийн ажилтны эгнээнд элсэж байгаа залуу халаа билээ.
Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө чармайн суралцаж, сайн багш, сайн мэргэжилтэн болохыг хүсэн ерөөе.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас ямар мэдээлэл илүү авах хүсэлтэй байна вэ?
 

Фото цомог

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан Нийгмийн ухааны дээд сургууль 2014 он.
Designed by Business wordpress themes and freepoker.